VandS Nampo салбар | Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл | Pico тонинг лазер
HOME
GLOBAL KOR ENG 日本語 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU

VandS Nampo салбар | Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга | Pico тонинг лазер

Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Pico тонинг лазер
Цэвэрхэн гэрэлтсэн арьс!
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Pico тонинг нь 755нм долгионыг ашигладаг ба 1064нм долгионыг ашигладаг энгийн тонинг лазертай харьцуулахад арьсны өнгөн давхарга болон арьсны жинхэнэ давхарга хүртэл нэвтэрч, зөвхөн меланиныг сонгон задалж арилгах чадвартай өндөр үр дүнтэй эмчилгээ юм.
Үйлчилгээний давуу тал
- Арьс гэмтээхгүй зөөлөн лазер - Сөрөг, гаж нөлөө бага - Өндөр үр дүнтэй
Үйлчилгээний явц
- Нөсөө толботой хэсгийг сонгон лазердана. - Нөсөө толбо үүсгэгч меланины молекулыг бага багаар нарийвчилсан байдлаар задална. - Арьсыг бага цочроон нөсөөг арилгана.
Q & A
Q1. Лазер тонинг болон Пико тонинг хоорондоо ямар ялгаатай вэ? A1. Пико тонинг нь энгийн лазер тонинг аппаратаас ялгаатай тал нь нано секундийн хурднаас 1000дахин илүү хурдтай пико секунд технологийг ашигладаг лазер аппарат юм. Пико тонинг нь арьсны эргэн тойрны эд эсийг гэмтээлгүйгээр сэвх нөсөө толбыг нарийн аргаар илүү үр дүнтэйгээр арилгах чадвартай бөгөөд өвдөлт багатайгаараа бусад аппаратаас давуу талтай. Тиймээс ижил тооны үйлчилгээ хийсэн ч энгийн цайруулах лазертай харьцуулахад арьсны гэмтэл бага, илүү үр дүнтэйгээр нөсөө толбо, сэвхийг арилгах боломжтой.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Тод сэвх, нөсөөндөө санаа зовж буй хүмүүст - Арьсны өнгөө жигд адилхан болгохыг хүсдэг хүмүүст - Арьс нь уян хатан чанараа алдаж суларч унжиж эхэлж буй хүмүүст - Өвдөлт болон сөрөг нөлөө багатай үйлчилгээ авахыг хүсдэг хүмүүст - Цөөн удаагийн эмчилгээгээр өндөр үр дүн мэдрэхийг хүссэн хүмүүс
Анхааруулах зүйл
1. Биеийн халууныг нэмэгдүүлэх үйлдэл (халуун саун, эрчимтэй дасгал хөдөлгөөн) хийхээс зайлсхийнэ үү
2. Нарны хэт ягаан туяанаас хамгаалж нарны тосыг тогтмол түрхэж хэрэглэнэ үү
3. Арьс тайвшруулах, цайруулах болон чийгшүүлэх үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр эмчилгээний үр дүнг удаан хугацаанд хадгалах боломжтой.