VandS Nampo салбар | Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл | Титаниум лифтинг
HOME
GLOBAL KOR ENG 日本語 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU

VandS Nampo салбар | Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга | Титаниум лифтинг

Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Титаниум лифтинг
3 төрлийн долгионы уртыг нэгэн зэрэг ашигладаг лифтинг аппарат! Шууд мэдэгдэхүйц үр дүнтэй, солонгос оддын хамгийн их сонгон хийлгэдэг Титаниум лифтинг
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Эмчилгээний хугацаа 30мин - Мэдээгүйжүүлэлтийн арга Мэдээ алдуулах тос - Сорви үүсэх эсэх Сорви үүсэхгүй - Хяналтын үзлэг Шаардлагагүй - Эдгэрэлтийн хугацаа Шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Шууд мэдрэгдэх үр дүн - Өвдөлт багатай - Арьсны уян хатан байдал, цайруулалт, толигор байдалыг нэг дор шийдэх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q1. Үйлчилгээ хийлгэснээс хойш хэр хугацааны дараагаас үр дүн гарч эхэлдэг вэ? A1. Титаниум арьс чангалах аппаратын хувьд үйлчилгээ хийлгэсний дараа үр дүн шууд гардаг. Q2. Огт өвдөлтгүй юу? A2. Сапфир контакт хөргөлтийн систем(Sapphire Contact Cooling)тэй учраас лазер хийгдэх үед арьсны температурыг бууруулж, арьсны цочролыг багасгаж өгдөг тул бусад арьс чангалах аппаратуудтай харьцуулахад өвдөлтөөс гадна хавдалт, улайлтыг багасгаж өгснөөрөө давуу талтай.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хялгасан үрчлээ ихтэй хүмүүст - Арьсны уян хатан чанараа сайжруулахыг хүсэж буй хүмүүст - Улайлт, улаан толбоны улмаас арьсны өнгө жигд бус харагддаг хүмүүст - Борлож өнгөө алдсан арьсны өнгөө цайруулахыг хүссэн хүмүүст - Нүүрний хэлбэрээ тодотгож V-LINEтай болхийг хүсэж буй хүмүүст
Анхааруулах зүйл
1. Тухайн хүний арьсны онцлогоос шалтгаалан үйлчилгээний хийлгэсний дараа хэсэг хугацаанд нүүр улайх, халуу оргих, бага зэрэг өвдөлт мэдрэгдэх гэх мэт шинж тэмдэг илэрч болзошгүй бөгөөд 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
2. Үйлчилгээний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол, тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү
3. Үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлхийн тулд арьс чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
4. Халуун энергийг ашиглан коллаген нийлэгжилтийг хурдасгаж унжиж суларсан арьсыг чангалдаг аппарат тул 1долоо хонгийн турш хүйтэн усаар нүүрээ угаах, хүйтэн маск тавихаас зайлсхийнэ үү.